"GBPCAD" - ПАУНД/Канад доллар техник анализ

GBPCAD Pair-ийн хувьд шууд үндсэн чиглэл авахаас улдаар нилээн Range хийдэг pair юм. Тэгэхээр арилжаа хийхэд нилээд төвөгтэй буюу амархан SL цохих эсвэл TP түвшинд очлоо гэхэд нилээд удах зэрэг асуудлууд тулгардаг. Monthly, Weekly харахад Triangle хэлбэрийн Pattern дотор ханш хөдөлж байна. Илүү ойртуулж Daily болон 4H дээр харахад дээш чиглэсэн доош задрах магадлалтай "Channel" үүсгэсэн байна. Тухайн "Channel"-ийнхаа оройг нь 2 удаа харин доод шалыг нилээд олон удаа шалгасан байдалтай харагдаж байна. Энэ тохиодолд тодорхой үндсэн чиглэл тодорхойлохоос улдаар тухайн шал дээр ямар хариу үйлдэл үзүүлэх нь маш чухал. Энэ тохиолдолд миний хувьд энэ шалнаасаа ханш шууд хөөрөөд явчихна гэж бодохгүй байна. Ханш эргэн шалыг шалгаж RSI 4H юм уу 1H дээр OVERSOLD орж ханш нилээд Support авч 1H дээр харагдах Falling Wedge Pattern-ийг эвдлэн дээш гарна гэж таамаглаж байна. Гэхдээ ямар ч арилжаачинд нэг чиглэл гэж байхгүй учир арилжааны уур амьсгалд тохируулж дараах Plan-ийг гаргалаа.
Арилжааны төлөвлөгөө :
Арилжааны Plan "1" - Энэ тохиолдолд ханш Channel-ийн доод шалыг шалгаж олон удаа support авч, дараа нь Falling Wedge-ийг дээш сэтлэн гарч, нэмээд RESISTANCE гэж тодотгосон чухал түвшинг сэтлэн гарч тэр цэгтээ ханш барьж чадвал LONG орох бөгөөд Stop Loss ийг RESISTANCE гэх бүсийн доор тавина. RESISTANCE ээс доош болж өгвөл багадаа 50 Pips ээр хязгаарлаж тавина. TP түвшинг харин POINT 1 гэж тодорхойлсон бүсэд тавьж болно. Эсвэл R2 гэх Pivot point ийн түвшинд ашгаа наана авч болно. Мөн 1H дээр Reversel Pattern үүсч доош сэтэрвэл ашгаа авна.
Арилжааны Plan "2" - Энэ тохиолдолд ханш эсрэг хөдөлгөөн үүсгэж 4H дээрх том Channel ийг BREAKOUT хийх тохиолдолд 1H, 15,30 минут гэх цагуудад ханш эргэн дээш өсч Bear flag, Rising wedge гэх мэт үргэлжилсэн уналтын Pattern үүсгэн Channel-ийн доод шугамыг доороос нь эргэн шалгаж тухайн Pattern-аа доош сэтлэн унасан тохиолдолд SHORT орж болно! STOP LOSS ийг Channel ийн доод шугамаас дээш багадаа 30 PIPS зайтай тавьж TP түвшинг POINT 2 дээр эсвэл 1H ийн Pivot points-ийн S3, S4 түвшнүүдэд, Reversal pattern буюу өсөлтийн Pattern үүссэн тохиолдолд ашгаа аваад хааж болно.
Өснө гэж бодож байгаа нэг шалтгаан нь том Pattern доторх Falling Wedge жижиг Pattern үүсч Channel ийн ёроолд ирж байгаа бөгөөд S2 гэх чухал Support бас оршиж байна. Мөн Channel ийн оройг 3 дах удаа шалган баталгаажуулах магадлал ӨНДӨР!
From E. Munkhbold
To CryptoPuujin
Chart PatternsTechnical IndicatorsTrend Analysis

更多:

免责声明